Өөрт тохирсон хэлийг сонгоно уу.

KKPOKER-ИЙН $15,000 VEGAS DREAM ЯЛАГЧДЫГ СОНСОЦГООЁ!

Оруулсан: KKPoker | 2023-06-19

KKPOKER-ИЙН $15,000 VEGAS DREAM ЯЛАГЧДЫГ СОНСОЦГООЁ!

4 сард KKPoker өнөөг хүртэл хамгийн сэтгэл хөдөлгөм урамшууллаа зарласан нь - VEGAS DREAM юм

Бидний зорилго нь манай нийгэмлэг дах тоглогчдод олон хүний покер мөрөөдөлд хүрэхэд туслах явдал байв; энэ зун Лас Вегаст дэлхийн хамгийн том покерын цувралд тоглох!

VEGAS DREAM нь KKPoker тоглогчдод төрөл бүрийн даалгавар, фриролл, тэмцээнээр дамжуулан $15,000 асар их багцыг хожих боломжийг олгосон бөгөөд хэдэн долоо хоног үргэлжилсэн ширүүн покер тулааны эцэст бид азтай таван тоглогчоо олсон!

 VEGAS DREAM ЯЛАГЧИД

AGUSAMC
JOVANN66 
MIELON 
RYUTARO 
KIYOTAKEKO 

Азтай ялагчид Лас Вегас дах КК ЭЛИТ БАГТ 7 сард нэгдэж KKPoker-ын Бразилын домогт Бруно Фостер гэх мэт төлөөлөгчид нэгдэх болно.

"KKPOKER БАГЫН НЭГ ХЭСЭГ БАЙХ НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ БАЙХ БОЛНО"

Бид манай Vegas Dream ялагчидтай Vegas Dream финалын тухай болон зорилгодоо биелүүлэх хэр байсан тухай ярилцсан!

Vegas Dream финалын тоглолтонд тэргүүлэхдээ юу бодож байсан бэ?

AGUSAMC: Би эхэндээ маш сандарч байсан гэхдээ энэ багц бол минийх гэж бодсон. Би сүүлийн ширээндээ очиход би аварга болно гэж мэдэрсэн!

JOVANN666: Тоглож байхдаа би "Алив, чи мөрөөдөлдөө маш ойрхон байна, чи үүнийг баллаж болохгүй. Магадгүй энэ л багц хожиход хамгийн ойрхон байдал байх. Төвлөрч, хамгийн сайнаараа покер тоглоорой" гэж бодсон." Азаар би хожсон.

MEILON: Би өөртөө итгэлтэй, чипийн давуу талтай байсан бөгөөд миний хийж чадах зүйл бол толгойдоо "Битгий тэнэг алдаа гарга" гэж хэлэх л байсан. Ялалтын дараа би итгэж өгөхгүй "би хийчлээ" гэж хашгирав.

RYUTARO: Би маш их сандарч байсан, учир нь энэ бол $15,000 эсвэл $0 төлөөх тулаан байсан тул ердийн тэмцээн шиг биш ... хаха!

KIYOTAKEKO: Би сандарч байсан ч тайван тоглож чадсан!

Та Vegas Dream багцаа хожсоноо хэрхэн тэмдэглэсэн бэ?

AGUSAMC: Энэ баяр жаахан оройтсон байсан, учир нь би эхэндээ хүрсэн зүйлдээ итгэж чадахгүй байсан юм!!

JOVANN666: Ялалтын маргааш нь би найзуудтайгаа зугаалгаар явсан. Бид өглөөнөөс шөнө дунд хүртэл барбекию шарж, уудаг байсан хаха. Өө, бид бас покер тоглосон!

MEILON: Би найзууддаа хожсон гэдгээ хэлээд өглөөний 4 цаг байсан тул унтсан! Гэхдээ унтах амаргүй байсан.

Биднийг Вегасаас буцаж иртэл баяр тэмдэглэхгүй байх гэж найдаж байна!

Та Вегас дахь KK ELITE багийн нэг хэсэг болоход ямар санагдсан вэ?

JOVANN66: KK ЭЛИТ багт элсэх нь нэр төрийн хэрэг байх болно. Би үүнийг тэсэн ядан хүлээж, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна. Боломж өгсөнд баярлалаа!

MEILON: Би үргэлж покерын багийн гишүүн болохыг мөрөөддөг байсан. KKPoker-д үүнийг хийх боломжтой болсонд би маш их баяртай байна. Би багийн нэг хэсэг болох мэргэжлийн покер тоглогчидтой уулзахыг хүсч байна, энэ нь миний покерын ур чадварыг цаашид хөгжүүлэхэд түлхэц болно.

RYUTARO: Би анх удаагаа багаараа покерын тэмцээнд оролцож байгаа болохоор маш их баяртай байна!

KIYOTAKEKO: Би маш алдартай покер тоглогчидтой хамт оролцох боломжтой болсондоо маш их баяртай байна!

"БУГУЙНДАА ГОЛ ЭВЕНТЫН БУГУЙВЧТАЙ АРГЕНТИНА БУЦЪЯ!"

Азтангууд энэ 7 сард Лас Вегаст болох дэлхийн хамгийн том, нэр хүндтэй покерын тэмцээнд оролцохын тулд $10,000 урамшуулал авах болно.

Тэдний хувьд болон бусад олон хүмүүсийн хувьд анх удаагаа орчинг мэдрэх болно. Тэгэхээр тэд ийм үйл явдалд хэрхэн бэлтгэх вэ?

JOVANN666: Би дэлхийн хамгийн алдартай тэмцээнд оролцох болно. Энэ бол покер тоглогч бүрийн мөрөөдөл бөгөөд би үүний нэг хэсэг болсондоо баяртай байна. Гэхдээ битүүхэндээ би үүнийг ялах юм уу, ядаж эцсийн ширээнд тоглохыг хүсч байна. Би илүү олон амьд тэмцээнд тоглож, илүү их суралцаж аялалдаа бэлдэх болно.

MEILON: Одоо миний мөрөөдөл бол мөнгө олох. Миний хамгийн анхны мөрөөдөл бол Үндсэн Эвентэд тоглох байсан. би Үндсэн Эвентэд хоёр долоо хоногийн өмнө ирж байгаа бөгөөд уур амьсгалыг мэдэрч, энэ асар том покерын цувралд дасахын тулд хэд хэдэн жижиг тэмцээнд тоглохоор төлөвлөж байна тэгсэнээр  бэлтгэл маань хангагдсан байх болно.

RYUTARO: Би бугуйвчнаас өөр юу ч сонирхохгүй байна! Би бас Холимог тоглоомуудыг туршиж үзэхийг хүсч байгаа тул одоо сурч байна даа!

KIYOTAKEKO: Энэ тэмцээнд оролцох нь маш нандин туршлага, гэхдээ би тоглох гэж байгаа болохоор мөнгө олохыг зорьж байна.

AGUSAMC: Би юу хүсч байна гээч? Би бугуйндаа Үндсэн Эвентын бугуйвчтай Аргентин руу л буцахыг хүсч байна!

Лас Вегаст покер тоглох мөрөөдөл нь покер сонирхогч хүн бүрийн хүсэл мөрөөдөл боловч покер нь дэлхийн хэмжээний тоглоом болсон тул олон хүн дэлхийн хамгийн том покерын цувралд тоглох нь бүү хэл хол зайг туулж чадахгүй байж магадгүй юм. Та өмнө нь Вегаст очиж байсан уу? Үгүй бол та юунд хамгийн их сэтгэл хөдөлдөг вэ? Хэрэв тийм бол энэ удаад юу мэдрэхийг хүсч байна вэ?

AGUSAMC: Би Лас Вегаст хэзээ ч очиж байгаагүй бөгөөд өөр өөр зочид буудал, казинод зочлох, мөн мэдрэх ёстой покерын орчинг үзэхийг хамгийн их хүсч байна!

JOVANN666: Би өнгөрсөн жил Лас Вегаст байсан, гэхдээ энэ нь покерын аялал биш зүгээр аялал байсан ба зун байгаагүй. Би хотын төвд хэдэн цагийн турш бэлэн мөнгөний тоглоом тоглосон. Мөн Эрик Зайделтэй нисэх онгоцны буудалд уулзсан!

Энэ жил би насан туршдаа санаж үлдэх нэгэн туршлага хуримтлуулна гэж бодож байна, болж өгвөл их хэмжээний бэлэн мөнгөтэй болно... хаха!

MEILON: Энэ бол миний Вегаст хийсэн анхны айлчлал бөгөөд KKPoker багийн бүрэлдэхүүний хувьд миний сүүлчийн айлчлал биш байх гэж найдаж байна. Вегас бол үргэлж миний мөрөөдөл байсан, би 25 настайгаасаа л очихыг хүсдэг байсан бөгөөд есөн жилийн дараа л энэ мөрөөдлөө биелүүлж байна. Зуны улиралд Вегаст байх нь мартагдашгүй туршлага байх болно гэж би бодож байна.

RYUTARO: Би өнгөрсөн жил нэг удаа Вегаст покер тоглохоор ирсэн. Би энэ жил тэнд хоёр дахин удаан байх болно. Би олон япон тоглогчидтой уулзаж, холбогдохыг хүсч байна!

KIYOTAKEKO: Би анх удаагаа ирж байгаа болохоор бүх казиногоор зочлохыг хүсч байна!

"СҮҮЛЧИЙН ХӨЗӨР ДЭЛГЭГДЭХЭЭС ӨМНӨ ХЭЗЭЭ Ч БҮҮ БАЯРЛА!"

Покерын түүх өргөн цар хүрээтэй бөгөөд ихэнх нь найзуудтайгаа шууд тоглоом тоглож ур чадвараа эзэмшсэн байдаг. Гэвч онлайн покерын хувьсгал үргэлжилсээр байгаа тул шинэ тоглогчид амьд покер тоглохоос илүүтэйгээр онлайн сайн тоглогч болсон байх магадлалтай. Амьд покерын талаар ямар туршлага хуримтлуулсан бэ? Чамайг тоглоход ямар нэгэн мухар сүсэг, зан үйл байдаг уу?

AGUSAMC: Би найзуудтайгаа хэд хэдэн удаа тоглож байсан ч онлайн покерыг илүү их тоглодог.

Сүүлчийн хөзөр дэлгэгдэхээс өмнө хэзээ ч баярлаж болохгүй. Хэрэв та баярлах юм бол зорилгоо биелүүлэхээс нь өмнө хашгирч байгаа юм шиг л санагдах болно, энэ нь өөрийгөө жинхнүүлсэнтэй адил юм."

JOVANN666: Би ихэвчлэн онлайн тоглогч гэхдээ заримдаа амьд тэмцээн эсвэл бэлэн мөнгөөр тоглодог. Одоогоор миний хамгийн том buy-in €1,700 WSOP Circuit Main Event буюу 1 сая еврогийн GTD. $10,000 үндсэн эвентэд тоглох нь миний карьер болон миний хувьд маш том алхам байх болно. 

Надад покер тоглоход ямар нэгэн зан үйл, мухар сүсэг байхгүй. Би математик, статистикт итгэдэг. Хөзөр бидний мэдрэмжийг огтхон ч тоодоггүй бөгөөд урт хугацаанд бүх зүйл жигдрэх болно."

MEILON: Харамсалтай нь, ихэнх амьд покерын тэмцээн Польшид боломжгүй, зөвхөн бага шагналтай жижиг тэмцээнүүдийг зөвшөөрдөг. Тиймээс миний амьд туршлага хязгаарлагдмал. Энэ жил би Польшийн Покерын өдрүүдээр Братиславад очиж, 3735 оролцогчоос 29-р байр эзэлсэн. Одоогоор энэ бол миний хамгийн том амжилт. Би үүнийг Вегаст улам ахиулна гэж найдаж байна!

Амьд тоглолтонд надад мухар сүсэг байхгүй. Би хамгийн сайнаараа тоглож, сэтгэл хөдлөлгүй байхын тулд өөрийгөө тайван байлгах гэж хичээдэг. Би бүтэлгүйтлээ хүртэл тайван хүлээж авахыг хичээдэг."

RYUTARO: Би Японд болсон дотоодын тэмцээнд голчлон оролцож байсан ч энэ жил олон улсын тэмцээнд оролцсон!

Миний мухар сүсэг/айдас: Өрсөлдөгч сайн гараа татах юм шиг санагдах үед энэ нь үнэхээр болчоод байдаг...

KKPOKER-д ТОМ ЯЛАГЧ БОЛ!

KKPoker нь тоглогчдынхоо нийгэмлэгт зорилго, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах боломжтой болсондоо баяртай байна! Энэ бол дөнгөж эхлэл...

Манай покерын нийгэмлэг нь манай платформын гол зүрх учир үнэ цэнийг нь анхааран хамгийн гайхалтай тоглоомын сэтгэгдлийг хангахын тулд бид тоглогчдын санал хүсэлтийг байнга сонсож, хүлээн авч, биелүүлэхэд төвлөрдөг!

Манай сар бүр байнгын шинэчлэгддэг блог болон апп доторх одоогийн шууд урамшууллуудыг сонирхоорой! Илүү сонирхолтой урамшуулал таныг хүлээж байна!

Шинэ бөгөөд сэтгэл хөдөлгөм аргаар тоглохыг хүсч байна уу? KKPoker NLH & PLO ширээнд BOMB POT-г нээлээ!

Тоглогч бүр BOMB POT-оор санамсаргүйгээр тодорхойлсон Ante-г саванд байрлуулна. Гарын хөзөр тоглоомын ердийн дүрмийн дагуу тараагдах боловч Газрын хөзрийг мөн автоматаар тараах болно. Газрын хөзөр дэлгэхийн өмнөх бооцооны үе байхгүй болно. Дараа нь Flop бооцооны тойрог нь Small Blind байрлалаас эхлэх бөгөөд NLH/PLO тоглоомын стандарт дүрмийн дагуу тоглох болно.

Манай блогоос илүү ихийг мэдэж аваарай!

DOWNLOAD

KKPoker-н санал болгодог бүтээгдэхүүн, үйлчилгээг (вебсайт, таблет, гар утасны аппликэйшнээр дамжуулан) хамтад нь "Үйлчилгээ" гэж нэрлэдэг.

Үйлчилгээнд нэвтрэх нь зарим улс орны оршин суугчид эсвэл тэдгээрийн оршин сууж буй улсын хувьд хууль ёсны бус байж болно. Энд үзүүлсэн үйлчилгээ нь KKPoker-с захиалах, бооцоо тавих, тоглоом тоглох эсвэл бусад үйлчилгээнд хамрагдах ийм үйл ажиллагааг хуулиар хориглосон үед үүнийг ашиглах санал, хүсэлт, урилга илгээх биш юм. Тухайлбал, АНУ-ын иргэн эсвэл оршин суугчид аливаа үйлчилгээг ашиглах ёсгүй.

Aceking IOM Limited бол 49 Victoria Street, Douglas, Isle of Man, IM1 2LD хаягтай KKPoker-н эзэмшдэг брэнд бөгөөд бүртгэлтэй бизнесийн нэр юм.

Онлайн мөрийтэй тоглоомын тухай 2001 оны хуулийн дагуу 2019 оны 7-р сарын 24-ний өдрөөс хойш Мэн арлын мөрийтэй тоглоомын хяналтын комиссоос зохицуулсан, тусгай зөвшөөрөл авсан (Сүүлийн шинэчлэлт: 2019 оны, 7-р сарын 24). 18-аас доош насны хүмүүс данс үүсгэх ба/эсвэл мөрийтэй тоглоомд оролцохыг хориглоно. KKPoker-т байршуулсан аливаа цэнэглэлт эсвэл хожлын мөнгө найдвартай бөгөөд Мэн арлын хуулийг дагаж мөрдөх болно.