Өөрт тохирсон хэлийг сонгоно уу.

Тусгай ярилцлага: Оливер "ШОРГООЛЖ" Михайловский

Оруулсан: KKPoker | 2024-04-25

Тусгай ярилцлага: Оливер "ШОРГООЛЖ" Михайловский

2024 MARCH MILLIONS Эвэнтыг танилцуулж байна #4 $70K HIGH ROLLER-ын аварга Оливер "ШОРГООЛЖ" Михайловский.

KKPoker өнгөрсөн хоёр жилийн хугацаанд онлайн болон амьд покероос гарч ирсэн Европын покерын гагцхүү шилдэг авьяастнуудын нэгтэй тусгайлан ярилцсандаа баяртай байна.

Одоогийн байдлаар Хойд Македонийн бүх цаг-үеийн амьд покерын мөнгөний жагсаалтын 3-р байрт бичигдэж байгаа Оливер нь KKPoker-ийн хамгийн том том тоглоомуудад тогтмол ялагч байсаар ирсэн.

Европын покерын ертөнцийг мэддэг хүмүүс сүүлийн найман жилийн хугацаанд Оливерыг найман улсад покерын амьд тоглоомд оролцон гайхалтай аялал хийдгээр нь таньсан байх.

"Би арав гаруй жил покер тоглож байгаа бөгөөд одоо өөрийгөө мэргэжлийн хүн гэж боддог" гэж Оливер хэлэв.

"Бараг хоёр жилийн өмнө найзууд маань апп доторх Македонийн "STRELA" клубын тухай ярьсанаар би KKPoker нийгэмлэгт нэгдсэн юм.

"Бид жижиг клуб боловч зөв чиглэлдээ урагшилсаар байгаа. Покер тоглогчидтой дотны найзууд байх нь амьдралын талаар ярилцахаас гадна покерын талаар, тоглосон гарынхаа талаар ярилцан сайн тоглолт байсан уу, эсвэл та хаа нэгтээ алдаа гаргасан уу гэдгийг ойлгоход үргэлж амар байдаг."

Бусад хүмүүсийн нэгэн адил Оливер нь тэмцээний $2,000,000+ баталгаатай шагналын сангаас хувь хүртэх зорилготойгоор MARCH MILLIONS-д тулалдсан.

KKPoker тоглогчийн ур чадварыг хамгийн өндөр түвшинд авчирсан тэмцээн нь $200 buy-in-тэй Эвент #4 $70K HIGH ROLLER юм.

"Бусад тэмцээнүүдийн нэгэн адил би олон удаа өгсөж, уруудаж байсан. Мэдээжийн хэрэг, нэг мартагдашгүй гар бий: Гуравхан тоглогчтой үлдсэн би 20 BB-ийн төлөө 55-аар all-in хийсэн.

"Том Блайндын тоглогч Pocket Aces-тай дуудахад азаар тав гарч ирсэнээр би тоглоомд үлдсэн."

Оливер эргэн ирэлтийн ялалт түүнийг March Millions Лидер самбарын Цувралын Шилдэг тоглогч болгон ахиулсан бөгөөд тэрээр KKPoker 24-каратын Алтан Зоос болох топ шагналын төлөө их өрсөлдөж байсан. Гэсэн хэдий ч түүнд тэмцээнд түрүүлэхээр улайрсан Бразилийн "Snoway" тоглогч маш том өрсөлдөгч болж байлаа.

"Миний хувьд Цувралын Шилдэг Тоглогчийн тулаан сайхан эхэлсэн. High Roller-ийн ялалтын дараа надад бага зэрэг итгэл найдвар төрж байлаа. Харамсалтай нь надад тулааныг үргэлжлүүлэх өөр боломж байсангүй. Цувралын Шилдэг Тоглогч Snoway"-д баяр хүргэе."

Манай March Millions-ын ялагч Snoway-ын ярилцлагыг эндээс уншина уу.

Оливер онлайн тоглогч болоод удаж байгаа ба 2016 оны амьд покерт тоглолт түүнд ихээхэн түлхэц болсон. PokerStars EPT Monaco Cup тэмцээнд 860 тоглогчидтой тулалдсан тэрээр €27,488 болон цомын эзэн болсон.

Түүнээс хойш тэрээр амьд покерын ширээнд дахин $130,000 хожсон бөгөөд 2024 оны 2-р сард Аполлониа Казинод болсон KK Masters тэмцээнд 6-р байрыг эзлээд байна.

"Би анхны томоохон амьд хожлоосоо өмнө онлайнаар тоглодог байсан ба энэ өсөлтийн дараагаас би яг юу хийхээ мэдэж байлаа.

"Би 2016 онд Монте-Карлод ялалт байгуулсан нь миний хамгийн гоё ялалт байсан гэж хэлмээр байна. Энэ бол миний анхны амьд покерын туршлага, хамгийн том, анхны цом байсан юм."

Оливер саяхан KK Masters #2 тэмцээний финалын ширээний тоглолтын үеэр "Финалын ширээнд үлдэх нь үргэлж сайхан байдаг. Хэр том тэмцээн байхаас үл хамааран бүгд л тэмцээнд түрүүлэхийн төлөө байдаг!"

2024 онд KKPoker нь дэлхийн покер тоглогчдод илүү олон амьд покерын тэмцээнд оролцон хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилготой байгаа. Өнгөрсөн саруудад KKPoker нь Kings' Resort, Polish Winter Cup, London Poker Fest, and the Polish Poker Аварга шалгаруулах тэмцээнд SPT-тэй хамтран ажиллаж байна.

Европын хувьд покер нь тахлын дараагаас өссөөр байгаа тул KKPoker болон Оливер аль аль нь онлайн болон амьд покер тоглох боломж асар ихээр хөгжинө гэж үзэж байна.

"Покер аль хэдийнээ өсч байгаа гэдэгт би итгэж байгаа ба ингэснээрээ покерын шинэ чиглэл, эвентүүд гарч ирэхэд үргэлж түлхэц болох болно.

"Миний амьд покерын төлөвлөгөө бол ASOP-д (Apolonia Series of Poker) удахгүй оролцох. Үүний дараа би Malta Poker Festival-д очиж, юу болохыг үзнэ дээ.

"Миний гол зорилгын нэг бол Лас Вегас-руу $10,000 үнэтэй Үндсэн Эвентэд оролцох явдал юм. Гэхдээ энэ жил үү, дараа жил үү гэдэгээ мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч энэ бол миний хүрэхийг хүсч буй покерын зорилго юм.

"Би KKPoker Vegas Dream Эвентэд оролцох болно! Та хэзээ $13,500 үнэ бүхий бүтэн багц хожих боломжтойг хэзээ ч таашгүй!"

Түүний покерын түүхээ ярилцсан Оливертоо баярлалаа. March Millions ярилцлагын цувралаас Японы 3 ялагчид, Бразилийн 4 аваргын тухай уншаарай.

KKPoker-н санал болгодог бүтээгдэхүүн, үйлчилгээг (вебсайт, таблет, гар утасны аппликэйшнээр дамжуулан) хамтад нь "Үйлчилгээ" гэж нэрлэдэг.

Үйлчилгээнд нэвтрэх нь зарим улс орны оршин суугчид эсвэл тэдгээрийн оршин сууж буй улсын хувьд хууль ёсны бус байж болно. Энд үзүүлсэн үйлчилгээ нь KKPoker-с захиалах, бооцоо тавих, тоглоом тоглох эсвэл бусад үйлчилгээнд хамрагдах ийм үйл ажиллагааг хуулиар хориглосон үед үүнийг ашиглах санал, хүсэлт, урилга илгээх биш юм. Тухайлбал, АНУ-ын иргэн эсвэл оршин суугчид аливаа үйлчилгээг ашиглах ёсгүй.

Aceking IOM Limited бол 49 Victoria Street, Douglas, Isle of Man, IM1 2LD хаягтай KKPoker-н эзэмшдэг брэнд бөгөөд бүртгэлтэй бизнесийн нэр юм.

Онлайн мөрийтэй тоглоомын тухай 2001 оны хуулийн дагуу 2019 оны 7-р сарын 24-ний өдрөөс хойш Мэн арлын мөрийтэй тоглоомын хяналтын комиссоос зохицуулсан, тусгай зөвшөөрөл авсан (Сүүлийн шинэчлэлт: 2019 оны, 7-р сарын 24). 18-аас доош насны хүмүүс данс үүсгэх ба/эсвэл мөрийтэй тоглоомд оролцохыг хориглоно. Онлайн мөрийтэй тоглоомын бүх өглөг нь Мен аралын хуулиар хэрэгждэг.